
Гартаа цүнх барьсан В.Путин гүйн гарч өөр машинд сэлгэж суухыг ч хүмүүс харсан байна. Хамгаалалтын албаныхан асар богино хугацаанд дугуйг сольж цуваа хөдөлсөн аж. Зам дээр хурц иртэй төмөр байсан гэж ослын шалтгааныг үзэж буй аж.
Үүний дараа ОХУ-ын Засгийн газрын Хэвлэлийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Д.Песков мэдээлэл хийж осолд орсон Мерседес Pullman лимузинд Засгийн газрын тэргүүн сууж явсныг нотолжээ. Машины дугуй гэмтсэн ч аюул учраагүй гэж тэрбээр хэлсэн байна.
В.Путины машин осолд орсон нь ганц энэ удаагийнх биш. Өмнө нь Ерөнхийлөгч байхдаа таван ч удаа эрсэдэлтэй байдалд орж байжээ. 2002 онд л гэхэд түргэний тэрэгтэй Ерөнхийлөгчийн хамгаалалтын машин мөргөлдөж дөрвөн хүн хохирч байжээ.
Д.ОЮУН