ТӨХ шалгах биш дэмжихээс шинэчлэлээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

ТӨХ шалгах биш дэмжихээс шинэчлэлээ эхэллээ

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний “Шинэчлэлийг эрж хайх биш өөрсдөө хийж эхлүүлэх хэрэгтэй ” гэсэн үгийн биелэл төрийн олон байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл болж байна. Салбар бүхэнд эхэлж байгаа шинэчлэлийг Засгийн газрын тохируулагч агентлаг болох Төрийн өмчийн хороо, Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагаатай дарга шалгалт хийх журмаар биш нөхцөл байдлыг бодитойгоор харж харьяа байгууллагуудаа хэрхэн дэмжих, цаашид үр ашигтай байлгах вэ гэх эзэн хүний сэтгэлээр харах ойлгох үйл ажиллагаанаас эхэлж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийн ажлын хүрээнд Төрийн өмчийн хорооны удирдлага Дархан-Уул аймагт байрлах “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК –д ажиллалаа. 2009 онд 3,9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан тус үйлдвэр 2012 онд 6,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр нь 25 сая тонны нөөцтэй Төмөр толгой, 229.3сая тонны нөөцтэй Төмөртэй, 12.6 сая тонны нөөцтэй Хуст-Уулын төмрийн хүдрийн ордуудаа түшиглэн төмрийн хүдрийг боловсруулж, төмөрлөг түүхий эдийн хомсдолыг багасгах, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэртөрөл, тоо хэмжээг ихэсгэх, төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах таванжилийн концепц төлөвлөгөөг боловсруулан хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байга агэнэ. Эхний үе шатанд Төмөртолгойн уурхайн хүчин чадлыгнэмэгдүүлэх, бусад төмрийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөгдсөн бол дараагийн шатанд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн    шинэчлэх, хүчин чадлыгньнэмэгдүүлэх, Дархан-Сэлэнгийн бүс нутагт Уул уурхайн хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар тусгагдсан байгаа, одоогоор эхний үе шатны ажлаа гүйцэтгээд байгаа талаар Төрийн өмчийн хорооны удирдлагад тус үйлдвэрийн удирдлагууд танилцуулсан.

2010-2015 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэлийг  өргөтгөн Уул уурхай хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар дотоодын хөрөнгө оруулагч “КьюЭсСи” компанитай хамтран ажиллаж одоогоор 81,3 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна. Энэ хүрээнд Төмөртэйн уурхайд Хуурайн соронзон баяжуулах үйлдвэр байгуулах, Төмөр толгойн уурхайд хуурай аргаар баяжуулах шинэ шугам барих, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр дээр нойтон аргаар баяжуулах үйлдвэр, Гангийн үйлдвэрийн өргөтгөл барихаар төлөвлөж байгаа талаараа Дархан төмөрлөгийн үйлдвэрийн дарга П.Эрдэнэцогт танилцууллаа. Агуулга өндөртэй төмрийн хүдрийг хуурай аргаар, харин агуулга багатайг нь нойтон аргаар баяжуулалт хийх нь төмрийн агууламжийг нэмэгдүүлдэг. Ингэж агуулга багатай төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулснаар борлуулалтын үнэ 1 тн тутамд 40-45 ам.доллараар нэмэгдэх боломж бүрдэх юм байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад ороод 20 жил болж байгаа ч энэ хугацаанд хүчин чадлынхаа дөнгөж 50-60 хувийг ашиглаж ирсэн аж.Хэдийгээр 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ч жилдээ 50-60 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Энэ нь хаягдал төмрийн олдоцоос шалтгааж байгаа гэдгийг тус үйлдвэрийн ерөнхий захирал танилцуулгадаа дурьдаж байлаа.

Үйлдвэрлэлийн ажлын хажуугаар зам барилга, эрчим хүч татах гэхчлэн бүтээн байгуулалт хийж яваа 1600 гаруй ажилтан бүхий энэ үйлдвэрийн ажилтай танилцсан Төрийн өмчийн хорооны дарга бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэж байгаа хамт олныг дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ хариуцлага хаана ч илүүдэхгүйг сануулж, цаашид компанид тулгамдаж байгаа хаягдал төмрийн олдоцын асуудалд анхаарлаа хандуулан төрийн өмчийн компани үйлдвэрийн газруудаас актлагдсан төмрийг гар дамжуулалгүйгээр Дархан төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх ажлыг зохицуулах, ачаалалтай цагийн графикийг гаргуулж яг тэр үед нь шаардлагатай байгаа мөнгө төгрөг, зээлийн асуудлыг шийдвэрлэхэд нь  туслалцаа үзүүлэхээ мэдэгдээд цаг тухай бүрт нь хугацаа алдалгүй шийдэж болохоор асуудлуудыг шийдвэрлэж байхаа хэллээ. Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хорообаялаг бүтээж байгаа компаниудаа дэмжиж, зөвлөж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж