
“Би маш олон жилийн карьерыг өнгөрөөсөн гэж бодохгүй байгаа. Надад карьераа дуусгах хэмжээний хүнд бэртэл тулгарч байсан. Хэд хэдэн удаагийн хүнд бэртлийн дараа зодог тайлах талаар бодож, ойр дотныхон маань ч тэгж зөвлөж байлаа. Гэхдээ би яг одоо зүгээр байна гэж хэлье” хэмээн Аггер Данийн BT сэтгүүлд ярьжээ. Даниел Аггер 2006 онд Энфилд цэнгэлдэхэд ирснээс хойш улаануудын нэрийн өмнөөс 208 тоглолтод оролцож байсан юм. Түүнийг энэ жил “Ливерпүүл”-ээс явуулж, зүүн европийн аль нэг лиг рүү явуулах тухай мэдээлэл газар аваад байгаа ч улаануудын зүгээс ямар нэгэн тодорхой хариулт өгөхгүй байгаа билээ.
Б.СҮХ