Үндсэн хуулийн цэц тус маргааныг хянан хэлэлцээд төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнд орж хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхэд оролцох иргэдийн төлөөлөгч, мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүмүүсийн албан тушаалын болон ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийг харгалзан ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлагыг хангахад чиглэгдсэн тусгай шаардлага, шалгуурыг тэдэнд тавьж холбогдох хуулиудад бэхжүүлсэн нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байна хэмээн үзлээ.
Тиймээс дээрх хуулийн заалтууд Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.