Залуу гэр бүлд нэг удаа 500 мянган төгрөг олгох болсноор хуурамч гэрлэлт олширч байна гэх шүүмжлэлийг зарим хүмүүс хөндөх болсон билээ. Тэгвэл энэ мөнгийг шинэ оноос эхлэн олгохгүй болсноор залуу хосууд гэрлэлтээ батлуулах нь буураагүй талаар статистикчид хэлж байна. Хамгийн сүүлд гаргасан тэдний судалгаагаар нэг өдөрт нийслэлийн хэмжээнд шинээр 45 хос гэр бүл болж буй аж. Энэ нь өмнөх оны өдрүүдтэй харьцуулахад дундаж тоо аж. Түүнчлэн өдөрт гурван хос гэр бүлээ албан ёсоор цуцлуулж буй нь мөн л өмнөх онтой харьцуулахад дундаж тоо аж. Дашрамд дурдахад, нийслэл хотод өдөрт 75 хүүхэд мэндэлж, 17 хүн нас бардаг аж. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хүн амын тоо өдөрт 58 хүнээр нэмэгдэж байна.
Л.ХАЛИУ