-Сүүлийн жилүүдэд хөгжлийн шинэ үзэгдлийн орон нутагт түгээж байгаа Сүхбаатар аймгийн энэ оны бүтээн байгуулалтын ажил хэдийн эхэлсэн. Аймгийн ерөнхий төлөвлөгөөнд туссанаар Баруун-Урт сумын төв таван тойрог замаар хөгжинө. Тэгвэл дээрх тойрог замуудын гуравдугаар трастын замын орчмыг чөлөөлөх ажил ид явагдаж байна.
– Баруун-Урт сумын 2-р цэцэрлэг "Багшийн хөгжил ном, aвъяас" хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудаа тайлагналаа. Тайлангийн бэлтгэл бүлгийн сурагчид урлагийн номер үзүүлсэн бол эцэг эхчүүд цэцэрлэгийн хашаанд мод тарих ажлыг зохион байгуулсан.
-Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Урлагийн наадам өнөөдөр боллоо. Арлд иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө амрах завгүй ажилладаг цагдаагийн албан хаагчид 6 үзүүэлэлтээр 5 баг өрсөлдлөө. Энэ жилийн урлагийн наадмыг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын урлагийн зүтгэлтнүүд шүүн явуулснаараа онцлог болсон.