Ирэх
арваннэгдүгээр сарын 24-нд Макао хотод Мани Пакио, Брендон Риостой
ээлжит тулаанаа хийхээр боллоо. Дэлхийн долоон удаагийн аварга Пакио
өнгөрсөн оны сүүлээр болсон тулаанд Хуан Мануэль Маркезыг зургаа дахь
раундад буулган авсан юм. Түүнээс өмнө болсон тулаанд буюу 2012 оны
зургадугаар сард болсон тулаанд Том Бредлид ялагдаж, дэлхийн аваргын
бүсээ алдаад байсан билээ. Түүний өрсөлдөгч болох Брендон Риос нь хөнгөн
жингийн дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байсан бөгөөд өнгөрөгч
гуравдугаар сард Майк Альварадод ялагдаж аваргын цолоо алдсан юм.
Хэдийгээр энэхүү тоглолтыг Макаод биш Хятадын нийслэл Бээжин хотод
зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Хятадын талаас зөвшөөрөл олгоогүй
ажээ.

Б.СҮХ