
“Шар айраг”-ийн Х.Ганхүү Монголд цор ганц байдаг төмөр хөлөг хөлөглөн давхидаг. Х.Ганхүү BMW Z3 гэх спорт загварын машинаа өөрөө гаднаас оруулж ирсэн гэдэг. Түүний машин Монголд ганцхан байдаг бөгөөд өөрөө энэ “сайхан амьтан”-даа тун чиг сэтгэл хангалуун байдаг аж. Тэрбээр Z3-аа олон жил унаж, хотын замаар олны нүдийг хужирлаж яваа бөгөөд дээрхэн өгсөн нэг ярилцлагадаа “Би машинаа муухай эдэлж байгаа хүнд дургүй. Машинаа зүхэж байгаа хүнд бүр ч дургүй. Өөрөө арчилж чадахгүй байж. Тэр чинь техник шүү дээ. Ер нь тэгээд хэдий чинээ арчилна төдий чинээ сайн яваад байх шиг санагддаг” хэмээн хэлж байсан удаатай. Тиймдээ ч Х.Ганхүүгийн машин үргэлж шинэ юм шиг сайхан харагддаг хэмээн ойр дотныхон нь ам сайтай байдаг юм билээ.
С.Сүндэр