Дэлхийн манлай теннисчин тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн манлай теннисчин тэмцээнийг орхилоо

Испаний Мадрид хотноо “Madrid Open” тэмцээн үргэлжиж байна.

Өчигдөр нэгэн сонирхолтой тоглолт өрнөжээ. Эрэгтэйчүүдийн гуравдугаар тойрогт дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, Болгарын Григори Димитров нарын хооронд болоход Жокович ялагдал хүлээж тэмцээнийг орхилоо. Тоглолт гурван сэт үргэлжиж, эхний сэтийг 7:6-аар Димитров өөрийн болгожээ. Удаах сэт ч мөн тай брейкт шийдэгдэж Жокович 7:6 (10:8)-ийн харьцаагаар ялалт байгуулсан ч шийдвэрлэх гурав дахь сэтэд Димитров түүнээс илүү байж 6:3-ийн харьцаагаар ялалт байгуулсанаар дэлхийн манлай теннисчнийг буулган авлаа.

Жокович тэмцээний дараа хэлэхдээ: “Би “Монте-Карло” тэмцээнээс хойш дараа 12 хоногийн турш теннисний цохиур барьсангүй. Би үнэхээр хангалтгүй тоглолоо. Гэхдээ энэ нь хожигдсондоо хэлж буй шалтаг бус. Димитров үнэхээр сайн байсан. Тэр маш хүчтэй байлаа. Тиймээс л тэр ялалт байгууллаа” гэсэн байна.
 
Өдгөө 21 настай Григори Димитров ATP чансааны 28-д бичигдэж байна. Димитрова гуравдугаар тойрогт тэмцээний 15-д эрэмбэтэй Швейцарийн Вавринка болон Колумбийн Гиральдо нарын хожсонтой нь тоглох юм.

Эмэгтэйчүүдийн хувьд дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова, Светлана Куцнецова болон Италийн Сара Эррина, Сербийн Анна Иваннович нарын шилдгүүд шөвгийн 16-д шалгараад байна.

Тэмцээний гуравдугаар тойрогт тэмцээний гуравт эрэмбэтэй Их Британы Энди Муррей Францын Симонтой таарсан нь бас нэгэн сонирхолтой тоглолт гарахыг харуулж байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж