
Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж энэ талаар “Нийслэлийн авто замын газраас засварын ид ажлын үед буюу зуны саруудад өдөр бүр автомашины дугаарыг тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах санал гаргасан байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар энэ талаархи хүсэлтээ тавьж, хэлэлцүүлнэ. Дэмжих эсэхийг нийслэлийн удирдлагууд болон иргэд шийдэх байх” гэлээ.
ЖИЧ: Уншигч та энэ талаар NEWS.mn сайтын нүүр хуудсанд байрлах санал асуулгын хэсэгт хандан, өөрийн саналаа илэрхийлж болно.
Д.ЖАРГАЛ