
Нэр дэвшигчид батламж гардуулах ажил Тусгаар тогтнолын ордонд болсон бөгөөд энэ үеэр зарим иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагын гишүүд МАН-аас нэр дэвшиж буй Б.Бат-Эрдэнийг дэмжиж оролцохоо мөн илэрхийлсэн байна. Хамтран ажиллах иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагын гишүүд болон нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ш.ЧИМЭГ