
The Guardian энэ талаар мэдээлэхдээ "Улаан чөтгөрүүд"-ийн хэд хэдэн хөлбөмбөгчийн амнаас сонссон, баттай эх сурвалжтай хэмээн дурьдсан байна. Харин Daily Telegraph Сэр Алексийг энэ ням гаригт "Суонси"-той хийх тоглолтоос өмнө энэ талаар мэдээлэл хийнэ гэжээ.
Гэвч одоогоор "Манчестер Юнайтед" болон Сэр Алекс Фергюсон талаас энэ талаар ямар нэгэн хариу мэдэгдэл огт хийгээгүй байна.
Английн хэвлэлүүд Сэр Алекс Фергюсоны оронд "Эвертон"-той гэрээ нь дуусгавар болж буй Дэвид Мойесийг ирнэ гэж түлхүү тааварлажээ.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.new.mn
Эх сурвалж: www.new.mn