Өнгөрсөн жилийн сүүлээр Төрийн соёрхол хүртсэн яруу найрагч Ц.Бавуудорж уран бүтээлийн цэнгүүн хийхээр болжээ. Түүний уран бүтээлийн энэ баяр Завхан аймагт болох бөгөөд тавдугаар сарын 10-нд Улиастай хотод товлогджээ. Цэнгүүнд Д.Цоодол, Г.Мэнд-Ооёо, Д.Галбаатар, Х.Чилаажав, Б.Золбаяр, Н.Гантулга нарын зохиолч, яруу найрагчдаас гадна МУГЖ Ц.Түвшинтөгс, Д.Баасанжав, Э.Бумхүү, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нар оролцох юм байна. Эх хэлний боловсрол, соёлыг дэмжигч “Үлэмж эгшиг” сангаас уг цэнгүүнийг зохион байгуулж байгаа бөгөөд тадугаар сарын 10-12-ны өдрүүдэд үргэлжлэх аж.
Т.ДАРХАН