“Сэтгэл сэргээм үгс” уралдаан амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

“Сэтгэл сэргээм үгс” уралдаан амжилттай боллоо

Үндэсний шилдэг бүтээгдэхүүн, Сэтгэл сэргээм зөөлөм амт Сэнгүр брэнд хэрэглэгчдийнхээ дунд “Сэтгэл сэргээм үгс” сэдэвт уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд оролцогчид өөрийн эрч хүч, урам зориг өгдөг ишлэл үг, дөрвөн мөртөө амьдралдаа хэрхэн нөлөөлсөн тухай бяцхан түүхийг www.sengur.mn –д  илгээн өрсөлдлөө. Нийт 402 бүтээл ирснээс 2-р шатанд шилдэг 8 оролцогч хэрэглэгчдийн саналаар шалгарсан юм. Эцсийн шалгаруулалтыг 5-р сарын 2-нд “М-Си-Эс Тайгер” үйлдвэр дээр зохион байгуулж,  Соёлын гавьяат зүтгэлтэн,шог зураач С.Цогтбаяр, “Гоодаль” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч А.Амармэнд, “Сэнгүр” брэндийн менежер Б.Мөнхтуяа нар шүүлээ.

Уралдааны эцсийн шалгаруулалт маш өрсөлдөөнтэй болж 1-р байр Э.Мөнхцэцэг iPphone5, 2-р байр Х.Алтантамир 500.000 төгрөг, 3-р байр Б.Баянбилэг 300.000 төгрөг, тусгай байранд Ч.Тэмүүжин, Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнхбаяр, Х.Түшиг, А.Энхтогтох нар шалгарч, Сэнгүр брэндийн гарын бэлэг гардан авлаа.

Шилдэг 8оролцогч “М-Си-Эс Тайгер” үйлдвэрийншар айраг үйлдвэрлэх шат дамжлага процесс буюу Сэнгүр шар айраг хэрхэн үйлдвэрлэгдэж бий болдгийг түүхий эд хүлээн авахаас эцсийн сэнгэсэн шар айраг савлагдан гарах хүртлэх ажиллагаатай танилцсан байна.Уг уралдаан нь жил бүр урамжлал болон зохион байгуулагдах бөгөөд бөгөөд нийт ирсэн бүтээлүүдээр Сэнгүр брэндийн хамт олон хэрэглэгчдэдээ сэтгэл сэргээж эрч хүч авахуйц, амьдралд сургамжтай E-Book болон хэвлэмэл ном хийж бэлэг барих юм байна.

Шилдэг оролцогчид М-Си-Эс Тайгер үйлдвэртэй танилцаж байгаа нь


3-р байрын шагналт Б.Баянбилэг

“Алдаа гаргаснаар хүн ихийг алддаг ч
Алдаанаасаа айж зүгээр суувал илүү ихийг алддаг”


2-р байрын шагналт Х.Алтантамир

“Цаг хугацаа чамд хэлэх зөвлөгөө байна. Чи битгий хуц”


1-р байрын шагналт Э.Мөнхцэцэг

“Хүн хэр удаан амьдрах нь чухал биш
Хэрхэн яаж амьдарсан нь чухал”


“Сэтгэл сэргээм үгс” уралдааны Шилдэг 8 оролцогч М-Си-Эс Тайгер үйлдвэр дээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж