Гадаадын тагнуулынхантай холбоотой гэх этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Гадаадын тагнуулынхантай холбоотой гэх этгээдийг баривчилжээ

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт буюу энэ сарын 26-нд Баян-Өлгий аймгийн төвд тагнуулынхан тусгай ажиллагаа явуулан Глымхан гэгч этгээдийг баривчилжээ. Глымхан нь хил зөрчин хууль бус наймаа хийдэг төдийгүй гадаадын тусгай албадтай холбоотой байж болзошгүй гэнэ. Энэ мэт хэд хэдэн үндэслэлээр түүнийг баривчлан Улаанбаатарт авчирчээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Глымхан хамаатнуудынхаа хууль бус наймааны талаар мэдүүлэг өгч эхэлсэн байна. Тэрээр өмнө нь Баян-Өлгий аймгийн Тагнуулын газрын дарга Ю.Болдбаатарыг зодож, шүдийг нь хугалж, танхайрч байсан гэнэ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж