“Мобиком” корпораци нь БНСУ-ын “Samsung” корпорацийн албан ёсны дистрибьютороор хоёр дахь жилдээ ажиллаж “Samsung Galaxy S2”, “Samsung Galaxy S3” болон таблетуудыг монголчуудад хүргэсэн бол энэ удаа “Samsung Galaxy S4”-ийг худалдан авах боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр хур бороо орсон ч “Tedy” төвийн гадаа цугласан хэрэглэгчдийг уйдаагаагүй. Учир нь тэнд орчин үеийн бүжгийн хамтлаг оролцож, “The Lemons” хамтлаг ая дуугаа өргөн “Алтан ураг” хамтлаг өөрсдийн уран бүтээлийг “Samsung Galaxy S4”-ийн рингтонтой найруулан тоглож үзүүлсэн нь хүмүүст сонирхолтой санагдаж байлаа.
Арга хэмжээний нээлтэнд “Samsung Electronics”-ийн Казахстан болон Төв Азийг хариуцсан ерөнхийлөгч Чой Сын Шик оролсон юм. Тэрээр “Бид Монголын үүрэн холбооны анхдагч оператор “Мобиком” корпорацитай байнга хамтран ажилладаг. Хур бороотой энэ өдөр “Samsung Galaxy S4” утасны нээлтийг Монголд хийж, шинэ технологийг нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Бид өмнөх долоо хоногт уг гар утасныхаа нээлтийг Казахстанд хийсэн. Тэгэхээр Монгол Улс Төв Азийн орнуудаас “Samsung Galaxy S4” гар утасны нээлт болсон хоёр дахь орон болж байна” хэмээн өгүүлсэн. Мөн “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал Койчи Кавасэ Дэлхий дахинд танилцуулаад удаагүй байгаа “Samsung Galaxy S4”ийг монголчуудад анх удаа хүргэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байсан юм.
Энэхүү арга хэмжээнд зориулан Мобиком корпорацийнхан Тэди төвийн гадаа QR код бүхий Samsung Galaxy S4-ийн асар том хайрцаг байрлуулж, QR кодоор бүртгэл хийлгэсэн хэрэглэгчдийнхээ дундаас нэг ялагчийн тодруулан нээлтээ хийж буй S4 утсаар мялаасан юм.
Талбайн гадна цугларсан олон хүн дэлхийд борлуулалтаараа тэргүүлж буй гар утасны эзэн болохыг хүсэж байсан нь мэдээж, харин 9977хххх дугаарын хэрэглэгч, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Бадам энэ өдөр Тэди төвийн гадаа зорин ирж азтан болжээ. А.Бадам Төв аймгийн Жаргалан сумын уугуул бөгөөд тэнд Мобикомын сүлжээ орж, тухайн үед зохиосон тэмцээнд түрүүлээд энэ дугаарыг авч байсан юм байна.
Азтан болж чадаагүй олон хүн гонсгор байсан ч Мобикомоос зарлаж буй долоо хоног бүр 7 хэрэглэгч S4 утасны эзэн болж, супер шагнал Ланд Круйзер 200 маркын автомашины төлөө өрсөлдөх шинэ урамшуулал эхэлж байгааг дуулгасан.
Ийнхүү Монголд Samsung Galaxy S4 утас албан ёсоор худалдаалагдаж эхэллээ. “Samsung Galaxy S4”-ийг та Мобикомын салбаруудаас худалдан авах боломжтой.