Иргэд маань тэр бүр мэдээд байдаггүй тийм л нэгэн бүтээн байгуулалтыг
танилцуулахаар фото мэдээг бэлдлээ. Та бүхэнд энэхүү мэдээ сонирхолтой
байх болов уу.
Уул уурхайг даган хөгжиж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сум ирээдүйн их хот болох эхлэл тавигджээ.
Та доорх дүрсийг хулганаараа удирдан хүссэн газраа тодруулж харах боломжтой.
Суманд баригдсан 672 айлын орон сууцаас бүрдэх "Цэций хороолол"
байхаар төлөвлөжээ. Цэций хороолол болон Улаанбаатар хотод баригдсан
Viva City хорооллууд нь Шинэ гэр брэндийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд
ба цаашид ийм төслүүд хэрэгжих төлөвтэй байна.
Сумын хүн ам болон эдийн засгийн эрчимтэй өсөлттэй холбоотойгоор
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид өөрийн бизнесээ Цогтцэций суманд
өргөжүүлж эхэлсэн.
Цэций хороолол нь Сумын иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газруудын нэг болсон байна.
Талбайг ухаалгаар ашиглан тавилга цахилгаан бараа, орчин тойрныг цогцоор нь шийдсэн орчин үеийн орон сууц болж чадсан.
Цогтцэций суманд Цэций хорооллын дэргэд "МӨРӨӨДӨЛ" сургууль, цэцэрлэгийн
цогцолбор (640 хүүхдийн сургууль, 144 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн
дотуур байр)-ыг цогцлоон барьсан нь нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн
цаг үеээ олсон бүтээн байгуулалт болжээ.
Уурхайн ажиллагсдын тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг дээд зэргээр
хангасан Галлерейкэмп 2010 оны 6-р сард ашиглалтад орж, байнгын үйл
ажиллагаа явуулж байна. Нийт 600 гаруй хүн амьдрах 289 өрөөтэй,
архитектурын орчин үеийн шийдэл бүхий кэмп нь Монголдоо анхдагчид
тооцогдох төдийгүй уурхайн кэмпийн олон улсын стандартыг дээд зэргээр
хангасан.
боловсруулах хүчин чадалтай 3 модуль бүхий Нүүрс баяжуулах үйлдвэр.