Талбайн теннисний Masters-ын цувралын нэг "Mutua Madrid Open" тэмцээн Испаний Мадрид хотноо үргэлжиж байна. Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, хосын төрлөөр явагддаг тус тэмцээнд дэлхийн шилдгүүд бүгд оролцож байна.
Эрэгтэйчүүдийн хувьд дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, өнгөрсөн жилийн аварга Швейцарийн Рожер Федерер, Их Британы Энди Муррей, Испаний Рафаэль Надаль гээд топ теннисчид бүгд буй.
Эмэгтэйчүүдийн хувьд ч шилдгүүд бүгд оролцож байгаагаас дөрөвт эрэмбэтэй Польшийн Агнешка Радваньска наймны шигшээд шалгарч чадалгүй тэмцээнийг орхиод байна.
Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд тус бүр 600 мянган ам.долларын шагналыг хүртэх тэмцээн ирэх ням гаригт өндөрлөнө.