Харилцааг эрхэмлэгч Хадгаламж банк

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Харилцааг эрхэмлэгч Хадгаламж банк

“ТӨВ САЛБАР”-АА ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
 
2009 оны “ТОП-4 банк”-ны нэг Хадгаламж банк нь Эрхэм хүндэт Харилцагч, үйлчлүүлэгч нарынхаа тав тухтай байдал, хурдан шуурхай үйлчилгээг хангах үүднээс Төв салбараа 2010 оны 06 дугаар сарын 07-ний өдрөөс ажиллаж эхлэхээр шилжүүлэн байршууллаа.  
Хадгаламж төв банкны төв салбар /хуучин Монголшуудан банкны төв байрны салбар, ВИП заал/-аар үйлчлүүлж ирсэн Харилцагч, үйлчлүүлэгч Та бүхэн хотын төвд, дөрвөн замын уулзвар дээр байрлах Төв салбарлуу аль ч зүгээс автомашинтайгаа хүрэлцэн ирж болох бөгөөд өөрийн автомашиныг тавих зогсоол сайтай,  гадуураа элдэв төрлийн худалдаа үйлчилгээний төв, олон хүний хөл хөдөлгөөн багатай, илүү саруулхан, тав тухтай Үйлчилгээний заал, ВИП  өрөөнд банкны бүх үйлчилгээг авах давуу талтай болж байгаа юм.
Хадгаламж банкны хамт олон Харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлэн эх орны өнцөг булан бүрт ижил стандарт, өндөр чанартай санхүүгийн үйлчилгээг үзүүлэхээр олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэгээхэн хэсэг нь энэ бөгөөд Харилцагч Та Төв салбарын шинэ байршилаас давуу талыг нь мэдэрч банкны үйлчилгээг авахдаа сэтгэл хангалуун байна гэдэгт итгэлтэй байна.

Шилжин байршсан Төв Салбарын хаяг:

Монгол улс, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу-10
/ Ус Цаг Уурын Хүрээлэнгийн замын урд буюу Монгол Банкны хойд талд залгаа байр/
Утас: (+976-11) 327 329, 70115511
Факс: (+976-11) 311 270
И-мэйл: contact@savingsbank.mn,
Вэб хаяг: www.savingsbank.mn

Харилцааг эрхэмлэгч Таны банк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж