Бар жилийн тэргүүн дэвжээг шалгаруулна | News.MN

Бар жилийн тэргүүн дэвжээг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Бар жилийн тэргүүн дэвжээг шалгаруулна

Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд
Монголын үндэсний бөхийн холбооноос тухайн жилийнхээ тэргүүн дэвжээг
шалгаруулах барилдааныг эхлүүлэхээр болсон тухай мэдээлэл хийлээ.
Монголын уламжлалт барилдаан, тойргийн барилдаануудаар хөдөө орон
нутгийн болон нийслэлийн бөхийн хорхойтнуудын урмыг сэргээж байдаг ч энэ
нь бөхчүүдийг болон дэвжээг хөгжих, ахиж дэвшихэд бага нөлөөлж байна
гэж тус холбооныхон үзжээ. Сүүлийн жилүүдэд Монголын Үндэсний бөхийн
холбооноос тодорхой уриа дэвшүүлэн ажиллаж эхэлсэн бөгөөд 2009 оныг
“Үзэгчдийн манлайллын жил” болгон зарласан бол  2010 оныг “Бөхчүүдийн
түгээмэл мэдлэг боловсрол, соёлын жил” болгон зарласан байна. Энэ онд
бөхчүүдийн болсвсрол соёлд анхаарсан олон ажил хийхээр төлөвлөсний нэг
нь тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаан юм.
Иймд  шилдэг дэвжээг
шалгаруулах Үндэсний бөхийн лигт нийслэлийн болон хөдөө орон нутгийн 15
баг бүртгүүлж, тав таваар нь гурван зоонд хуваарилан барилдуулах ба
сугалаа ёсоор бөхчүүд тойргоор барилдаж аваргаа тодруулах юм байна.
Барилдаан энэ  сарын 27-ны өдөр эхлэх бөгөөд долоо хоног бүрийн хагас,
бүтэн сайн өдрүүдэд оноолт ёсоор барилдаж, ирэх тавдугаар сарын дундуур
тэргүүн дэвжээг шалгаруулах аж. Бөхчүүдийн барилдах хугацаа 8 минут байх
бөгөөд нэг дэвжээний бөх нөгөө дэвжээний бөхтэй барилдана. Ингэснээр
дан ганц өөрийнхөө дэвжээний хүнтэй барилдахаас илүүтэй бэлтгэл
сургуулилт,  барилдааны арга мэхийг давхар суралцах боломжийг олгож
байгаа явдал гэнэ. Дэвжээ тус бүр шагналын санд нэг сая төгрөг хандивлах
бөгөөд МҮБХ ноос таван сая төгрөг хандивлахаар болжээ. Долоо хоног
бүрийн амралтын өдрүүдэд зохиогдох энэхүү барилдааны үеэр үндэсний
шилдэг үйлдвэрлэгчдийн бренд бүтээгдхүүний танилцуулг, сурталчилгаа,
худалдаа  болох бөгөөд “15 дэвжээ, 15 бренд” гэсэн уриан дор зохиох юм
байна. Үндэсний бөхийн барилдааныг илүү сонирхолтой, шинэ шатанд гаргах
зорилготойгоос гадна үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдхүүн болон
хүний эрүүл мэндэд тустай гүүний саам,  чага мөөг зэрэг Монголын
брендүүдийг таниулан сурталчлах ажээ.

П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hi 2010-03-05 127.0.0.1

bolj saihan yum boloh ingemeershdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж