“A Good Day to Die Hard” нэртэйгээр “Хатуу самар” киноны тав дахь цуврал энэ онд үзэгчдийн хүртээл болсон билээ. Уг бүтээлийг кино шүүмжлэгчид өмнөх цувралуудаасаа хамгийн муу болсон хэмээн шүүмжилсэн юм. Гэсэн ч уг бүтээлд жүжигчин Bruce Willis тоглосон учраас 300 сая ам.долларын ашиг олсон тухай “box office” мэдээлсэн.
Тэгвэл “20th Century Fox” “Хатуу самар” киноны дараагийн буюу зургаа дахь цувралыг бүтээх ажилдаа хэдийнээ орсон тухай мэдээллээ. Өмнөх таван цувралын нэрийн хувьд шинэлэг, бүтээлч байгаагүй хэмээн яригддаг бөгөөд үзэгчдийн хувьд шинэ цувралын нэрийг тэсэн ядан хүлээж байгаа юм. Кино багийнхан шинэ цувралдаа “Хатуугаас хатаа самар буюу “Die Hard” хэмээх нэрийг өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ шүү.
Г.ДАША