Н.Энхбаярын ялаас чөлөөлөх хүсэлтийг буцаажээ

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын ялаас чөлөөлөх хүсэлтийг буцаажээ

Гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр өвчний учир ялаас чөлөөлүүлэх хүсэлтийг тавдугаар сарын 2-ны өдөр  Нийслэлийн  Прокурорын газарт ирүүлсэн юм. Энэхүү хүсэлтийг хянаж үзээд ялтныг өвчний учир ялаас чөлөөлөх Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалд заасан  шаардлагыг хангаагүй гэж үзээд буцаасан байна. Өөрөөр хэлбэл, нэгдсэн хорих ангийн эмнэлгийн зүгээс ирүүлсэн санал нь журмын шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

Түүний хувьд  цагдан хоригдсон хугацаатайгаа нийлээд жил гаруй хугацаанд хорих ял биечлэн эдлээд байгаа юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж