Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 4

Зургадугаар сарын 4-ний баяр

Түрэмгийлэлд өртсөн хүүхдүүдийн олон улсын өдөр

1982 оны наймдугаар сарын 19-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей Палестины тухай асуудлаар хийсэн тусгай хуралдаанаараа Израилийн түрэмгийлэлд өртсөн гэм хоргүй палестин, ливан хүүхдүүдийн асар их хохиролд сэтгэл түгшин жилийн бүрийн зургадугаар сарын 4-ний өдрийг түрэмгийлэлд өртсөн гэмгүй хүүхдүүдийн олон улсын өдөр (International Day of Innocent Children Victims of Aggression) болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.

Тонго улсын чөлөөлөгдсөний өдөр

Тонго арлын вант улс Их Британиас харьяаллаас гарч 1970 онд тусгаар тогтнолоо зарлажээ. Тонгогийн вангууд 1900 он хүртэл тусгаар тогтнолоо хадгалж байсан ч Их Британи өөрсдийн захиргааг тогтоов. Далан жилийн колончлолын дараа Тонга тусгаар тогтнолоо эргүүлэн сэргээв.

Өдрийн ишлэл

”Бүх мусульманууд ба дэлхийн дарлагсдад зориулж байгаа миний гэрээслэл бол та нар өөрсдийн орны захирагчид болон гадаад улс эрх чөлөө, тусгаар тогтнол авчирна гэж хүлээж,  гар хумхин сууж болохгүйн тухай юм”
(Ираны исламын хувьсгалын удирдагч, имам Рухолла Хомейнийг тусгай бунханд 1989 оны зургадугаар сарын 4-нд оршуулжээ)
Энэ өдрийг Иранд ажлын бус дурсгалын өдөр болгон тэмдэглэгддэг.
Бусад ишлэлээс: “ Нэр төр, хомсдол сургуулиас үндэстэй. Чинээлэг амьдралын түлхүүр нь багш нарын гарт байдаг”
“Ёс суртахууны зарчимгүй хүн ард түмэнд үйлчилнэ гэдэгт итгэхгүй”
“Хэн нэгэн “би” гэж хэлж байгаа бол тэр “би” нь чөтгөр юм”

Үйл явдал

1789 ОН: Сидней хотын нэгэн саравчинд Ногоон тивийн анхны жүжгийг тогложээ. Үүнээс жил хагасын өмнө Английн цөлөгдөгчдийн хүчээр Д.Фаркерын “Хөлслөгч офицер” гэх инээдмийн жүжгээс сэдэвлэсэн жүжиг тоглососн юм. Цөлөгдсөн гэмт хэрэгтнүүдийн дунд эмэгтэйчүүд байгаагүй учраас бүх дүрд эрэгтэйчүүд тогтоосон. Энэ туршилт амжилттай болж долоон жилийн дараа Австралийн мэргэжлийн жүжигчид анхны театрын хамт олон болов.

1800 ОН. АНУ-ын ерөнхийлөгчдийн өргөө Цагаан ордонг барьж дуусав. “Тэнгэр бурхны ивээлээр энэ байшинд болон түүнд амьдрах дараагийн хүмүүст нь шилдэг, сайн сайхан бүрийг илгээ гэж би залбирч байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч Жон Адамс хэлж байжээ. Жон Адамс түүний гэргийн Абигайль хоёр Цагаан ордны анхны эзэд нь болов. 1902 онд ерөнхийлөгч Теодор Рузвельт “Цагаан ордон” гэсэн нэрийг албан ёсны нэр болгосоон байна.

1917 ОН:
V Георг хаан Британийн эзэнт улсын “Бурхан ба Эзэнт улсын төлөө” гэсэн уриатай “дээд зэрэглэлийн” (The Most Excellent) гэсэн таван зэрэглэлтэй одонг бий болгон дайн тулаанд ороогүй ч эх орноо хамгаалах үйл хэрэгт гавъяа байгуулсан хүмүүсийг шагнахаар болгосон байна. Энэ одонгоор эмэгтэйчүүдийг шагнаж болно гэж тусгайлан заажээ. Дээд хоёр зэрэглэлээр нь шагнагдсан хүмүүст “сэр”, “леди” гэсэн нэр өгч, рыцарийн цолтой болгодог. Өдгөө энэ одонгоор шагнагдсан хүмүүсийн тоо 100 мянгаас даваад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж