Иглесиас, Курникова нар хуримаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Иглесиас, Курникова нар хуримаа хийнэ

Испанийн дуучин Энрике Иглесиас сүүлийн арван жилийн турш үерхэж буй ОХУ-ын теннисчин Анна Курниковатай ирэх долоо хоногт гэрлэхээр болсон тухай The Sun мэдээлжээ. Тун ойрын гэх эх сурвалжийн мэдээлснээс үзвэл олон жилийн турш үерхсэн хос одоо л албан ёсоор гэр бүл болохоор сэтгэл шулуудсан гэнэ.

Анна Курникова цагтаа сайн теннисчин байснаас гадна People сэтгүүлийн "Хамгийн сайхан бүсгүй"-гээр тодорч явсан билээ. Тэд 2002 онд Иглесиасийн Escape дууны клипийн зураг авалтын үеэр танилцаж, жилийн дараагаас хамтдаа амьдрах болсон байна.

Анна Курникова өмнө нь хоккейчин Павел Буре, Сергей Федоров нартай амрагийн харьцаатай байсан бол Алиса Мачадо, София Вергара, Женнифер Лав Хьюитт нартай Иглесиас найзалж байсан юм.

Р.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж