Бангладешийн нийслэлд их түймэр гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Бангладешийн нийслэлд их түймэр гарлаа

Бангладеш улсын нийслэл Дака хотод цахилгаан дамжуулагч трансформатор дэлбэрсний улмаас их хэмжээний түймэр гарч 100 гаран хүн нас барсан байна. Энэ түймэр тус хотын хамгийн олон хүн амтай дүүрэг болох Нимтолид гарсан нь олон хүний аминд хүрэхэд нөлөөлжээ. Энэ дүүргийн иргэдийн амьдарч байгаа байшин барилга нь галын аюулаас зугатах гарц байхгүй, маш хэврэг болоод шахуу баригдсан орон сууцнуудад амьдарч байсан нь ийм аюулд хүргэсэн ажээ. Хэдийгээр гал түймэр гарах нь Бангладешийн нийслэлийн хувьд түгээмэл үзэгдэл байдаг ч энэ удаагийн гал түймэр хамгийн их хохирол учруулсан гамшиг болсон байна. Орон нутгийн албаныхан мэдээлж байгаагаар бол хамгийн багадаа томоохон хэмжээний 7 барилга галд бүрэн автжээ. Тэдгээр байшингийн доод давхарт химийн бодисын дэлгүүр байрласан байсан нь түймэр улам газар авахад нэмэр болсон бололтой.

М.Наст
ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж