Дуурийнхан “Улаан хивсний ёслол” хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Дуурийнхан “Улаан хивсний ёслол” хийнэ

Дуурь бүжгийн эрдмийн театрын 50 жлийн ой хаврын урин өдрүүдэд тохиож байна. Тус театрын хамт олон хагас зуун жилийн ойн өдрүүдэд үзэгчдээ олон сайхан сонгодог бүтээлээр бэлэг барихаар бэлджээ. Тавдугаар сарын 14-ны өдөр тус театраас Эрдэм шинжилгээний бага хурал хийж, “Улаан хивсний ёслол” хийхийн дээр уран бүтээлийн түүхийн үзэсгэлэнг нээж, Монголын сонгодог урлагийн түүхийг өгүүлсэн “Гэгээн оргил өөд” баримтат кино гаргах гэнэ. Харин тавдугаар сарын 15-нд Д.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь, тавдугаар сарын 16-нд Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балет Н.Римский-Корсаков “Шехерезада” балет, тавдугаар сарын 17-нд Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь тоглох ажээ. Тавдугаар сарын 18-нд алдарт “Хунт нуур” бүжгэн жүжгээ толилуулж, тавдугаар сарын 19-ний дөр “Гала концерт”-оор үзэгчдэдээ бэлэг барина.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж