Поп, R"n"B дива Мэрайя Кэри энэ сарын зургаанд буюу өчигдөр дуучин Мигельтэй хамтарсан “Beautiful” нэртэй шинэ дуугаараа фэндүүдийнхээ сонорыг мялаажээ. Өдгөө 43 настай Мэрайя болон 27 настай залуу дуучин Мигель нар анх удаа нэг уран бүтээл дээр хамтарч байгаа нь энэ аж. Тэрээр энэхүү шинэ дуугаа удахгүй сонсогчдын хүртээл болгох шинэ цомогтоо мөн оруулахаар төлөвлөж байгаа юм байна.
Мэрайя 2009 оноос хойш гаргасан хэд хэдэн хитүүдээ шинэ цомогтоо оруулахаас гадна сүүлд гаргасан уран бүтээлүүдээ ч мөн багтаах аж. “Beautiful”-аас өмнө тэрээр өнгөрөгч гуравдугаар сард нээлтээ хийсэн найруулагч Сэм Рэймийн “Oz the Great and Powerful” киноны “Almost Home” дууг сонсогчдын хүртээл болгосон билээ. Энэхүү дуу өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн сонсогчдын хүртээл болж эхэлсэн байна.

Э.АНХТУЯА