&#34The Mongolian sessions&#34-ыг маргааш танилцуулна

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

&#34The Mongolian sessions&#34-ыг маргааш танилцуулна

Дэлхийн хэмжээнд Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” хэмээх төслийг "Prosound" студи санаачлан Монголын рок, попын төлөөлөл болсон уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Уг төсөл нь нэг дуучин, нэг хөгжимчин амьдаар дуулж хөгжимдөж, тэдний хооронд бий болох торгон агшинг хамгийн ойроос бодитойгоор мэдрүүлэх боломжийг олгодог. Тиймээс 16-н уран бүтээлчдийн амьд дуулалт болсон тоглолтын найман видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгч түмэнд толилуулахаар зэхээд байгаа гэнэ. Харин уг бүтээлүүд долоо хоног бүрт нэг видео цацагдах хэлбэрээр үзэгчдэд хүрэх нь ээ.

“The Mongolian Live Sessions” төсөлд “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн гитарчин Өөжгийтэй, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхтэй, зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа Д.Мөнх-Оргилтой,”Номин-Талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Мөнх-Эрдэнэтэй, реппер Rokit Bay DJ Заяатай, “Sweetymotion” төгөлдөр хуурч Б.Чинбаттай, “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Аткатай, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог  “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүүтэй хамтарсан уран бүтээлүүдээ дэлгэх юм байна.

Уг гайхалтай цомгийг танилцуулах  хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагт "Чингис" зочид буудлын хоёр давхарт байрлах "Тэмүжин" ресторанд болно.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж