Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 18 сая ам.долларыг 1433.66-1436 төгрөгийн ханшаар, 7 сая юанийг 232.60-232.80 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк 10.5 сая ам.долларыг 1435 төгрөгийн хаалтын ханшаар банкуудад худалдсан бол юанийн арилжаа хийсэнгүй.
Харин валютын своп хэлцлээр банкууд 40 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР