Хятад ажилчдын тэвчээр ч барагддаг

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Хятад ажилчдын тэвчээр ч барагддаг

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Chiang Ying-ying

Зургадугаар сарын 2-нд Гуандунь мужийн Коммунист намын лидер Ванг Ванг “Фокскон”  үйлдвэрт очив. Энэ үйлдвэрийн 10 ажилчин сүүлийн сард амиа егүүтгэсэн байна. Ванг ванг үйлдвэрийн удирдлагад хандан ажилчдад “хүнлэг” хандахыг хэлсэн байна. “Ная, ерээд оны ажилчин ангийн шинэ үе ихээхэн хүндэтгэл болон сайн хөдөлмөрийнхөө халамж хангамжийг шаардах болсон” гэж тэр хэлжээ.
Дэлхийн компаниуд зарлагаа хэмнэхийн тулд бага хөлстөй хятад ажилчдыг ихээр ажлуулдаг ба харин сүүлийн үед тэдний тэвчээр барагдаж байгааг мэдрэх болсон байна. “Фокскон” компанийн үйлдвэрүүдэд ажилчдынхаа цалинг 30 хувиар нэмлээ. Тэнд ажилчид олноор амиа егүүтгэсэн хэрэг гарсан учир ийм арга хэмжээг авч байна. Үйлдвэрүүдэд нь сарын 900 юанийн цалинтай байсан ба өмнө нь цалинг нэмнэ гэж ярьж байсан ч хойш тавьсаар иржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж