Арслан, гарьд цолны хүндэтгэлийн барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Арслан, гарьд цолны хүндэтгэлийн барилдаан болно

Жил бүрийн уламжлалт барилдаануудын нэг Монгол улсын арслан, гарьд цолны хүндэтгэлийн барилдаан ирэх ням гаригт буюу энэ сарын 12-нд 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглох аж. Тус барилдаанд улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ дөрөв түрүүлж, хоёр үзүүрлэсэн амжилтаар магнайлдаг аж. Харин Б.Ганбат, Р.Пүрэвдагва нар аймгийн цолтойдоо түрүүлж байсан бол аварга Д.Сумъяабазар залуу бөх байхдаа, Б.Соронзонболд аймгийн арслан байхдаа тус тус үзүүрлэж байсан байна.

Сануулахад, 1991 оны хавар яруу найрагч Ү.Хүрэлбаатар улсын цолын хүндэтгэлийн барилдааныг анхлан санаачилж байжээ. Түүний үүсгэн байгуулсан “Улаанбаатар” сонины нэрэмжит тус барилдаан 2003 оноос улсын гарьд цол бий болсон учраас энэ барилдаан хоёр цолны хүндэтгэлд зориулагдах болжээ. Харин 2005 онд өнжсөн ч түүнээс хойш тасралтгүй зохиогдсоор иржээ. Өнгөрсөн жил тус барилдааныг Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байсан бол энэ жил Үндэсний шилдэг үйлдвэр “АПУ” компанитай хамтрах ажээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж