
Шинэчлэлийн Засгийн газрын танхимын сайд нар долоо хоногийн лхагва гариг бүрт сэтгүүлчидтэй уулздаг заншилтай. Сайд нар өөр өөрсдийн салбартаа хийх ажил, хэрэгжүүлэх хөтөлбөрөөс эхлээд тулгамдсан асуудлаа сэтгүүлчдэд танилцуулан тэднээр дамжуулан нийгэмд хүргэдэг. Түрүүчийн долоо хоногийн уулзалтын ээлж Л.Болдынх байсан ч тэрбээр тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан байсан юм. Хойшлогдсон уулзалтыг маргааш хийнэ гэж Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээлж байна. Уулзалт тус яамны “Зөвшилцөл” танхимд маргааш 11 цагт эхэлнэ.
Д.ЦЭЦ