
-Бид нарийвчилсан судалгаа хийж, хэд хэдэн газраас шатахуун оруулж ирж байгаа.
БНХАУ, БНСУ, Белорусс зэрэг улсаас шатахуун нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Одоогоор яг хэднээс эхлэн шатахуун хямдрах товыг хэлэх боломжгүй ч энэ сардаа багтаан үнийг бууруулна. Шатахууныг хямдруулж эхлэхдээ нийтэд мэдээлнэ.
-Шатахуун нийлүүлэгчид бүгд нэгэн зэрэг хямдруулах уу?
-Тийм боломжгүй. Эхний ээлжинд аль компани хэдэн төгрөгөөр хямдруулах вэ гэдгийг тухайн үед л мэдэгдэнэ. Нэг нь хямдруулахад нөгөө нь дагадаг зах зээлийн жаягаар цаашид шатахууны үнэ буурахаас өсөхгүй гэлээ.
Д.ЦЭЭНЭ