Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээв

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээв

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар
Монгол Улсын Ер
өнхийлөгчид нэр дэвшигчийг сонгох юм. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өргөдөл, холбогдох бичиг баримтаа өгөх ёстой байсан бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өөр хүн нэр дэвших өргөдлөө өгөөгүй юм байна.

ҮЗХ-ны хурлаас
Ц.Элбэгдоржийг АН-аас нэр дэвш
үүлэх эсэхийг хэлэлцэж, 181 хүний санал авч, 100 хувийн саналаар АН-аас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо. Ингэснээр Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээж буй юм.

АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилж, Монгол Улсын
Ер
өнхийлөгчид нэр дэвшигчийг сонгох
журамыг баталсан юм.

Ш.ЧИМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж