Сураггүй болсон эмэгтэйчүүдийг олжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон эмэгтэйчүүдийг олжээ

АНУ-ын Охайо мужид арван жилийн өмнө сураггүй болсон гурван эмэгтэй олдсон тухай мэдээ олон нийтийг гайхшруулж байна. АНУ-ын Охайо мужийн цагдаагийн газраас мэдээлснээр 16 настай Аманда Берри 2003 онд, 14 настай Жина Ижизус 2004 онд, 20 настай Мишел Найт 2001 онд сураггүй болж, эрж хайх ажиллагааг хийж байсан байна. Гэвч үүнээс хойш арван жилийн дараа Аманда Берри өөрсдийг нь хорьж байсан Кливленд хотын нэгэн байшингаас зугтаж, цагдаад мэдэгдсэнээр өөрийгөө болон бусдыгаа аварч чаджээ. Цагдаа нар арван жилийн турш бүсгүйчүүдийг хулгайлж, хорьж байсан 50-54 насны ах, дүү гурвыг баривчилан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Одоогоор бүсгүйчүүдийг эмнэлгийн нарийн шинжилгээнд оруулж, ар гэрийнхэнтэй нь уулзуулаад байгаа юм байна. Түүнчлэн хулгайлагдсан бүсгүйчүүдийн нэг нь хоригдож байх хугацаандаа гэмт этгээдүүдийн нэгнийх нь хүүхдийг гаргасан гэнэ. Аманда Берригийн нагац эгчийн мэдээлснээр ар гэрийнхэн нь түүнийг үхсэн хэмээн бодож байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж