ҮЗХ хаалттай хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

ҮЗХ хаалттай хуралдаж байна

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгох журмыг баталсаны дараа хаалттай хуралдаж,  Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарийг жинхлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд АН-ын ҮЗХ-ны гишүүдийн олонхийн саналаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо.
Мөн Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох нууц санал хураалттай зэрэгцэн АН-ын Гүйцэтгэх товчоо хуралдсан юм. Яг одоо ҮЗХ-ны хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахаар хуралдаж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж