
Ерөнхийлөгч Д.Загдсүрэн саяхан “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол, тэмдгээр
шагнуулсан Монголын Софт Теннисний холбооны Ерөнхийлөгч, МҮОХ-ны түнш “Хасу
Мегаватт” компанийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюушийг “Олимпик Хаус”-д хүлээн
авч, баяр хүргэв. Ж.Түмэн-Аюуш нь олон жил спорт-олимпизмийг бодитой дэмжин
ажиллаж, одоогоор спортын найман төрлөөр 200
гаруй тамирчныг ивээн
тэтгэснээр улс, тив, дэлхийн тавцнаас олон медаль хүртсэн бөгөөд тэрбээр 2012
оны МҮОХ-ны шилдгийн шилдэг спортын зүтгэлтэнд олгодог “Бөртэ Чоно” цомын
эзнээр тодорсон билээ.
Б.ХОС