
Ц.Оюундарь нь өнгөрөгч 2012 оны намраас тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм. Ц.Оюундарийг жинхлэх асуудлыг хаалттай хэлэлцсэн бөгөөд АН-ын ҮЗХ-ны гишүүдийн олонхийн саналаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо.
Одоо Гүйцэтгэх товчоо хуралдаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахаар хуралдаж байна.
Ш.ЧИМЭГ