
Дээрх хуулиудад “Ял шийтгүүлж байгаагүй” гэж заасан нь Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёсны зарчим болон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчиж байна гэж мэдээлэл ирүүлсэн иргэн үзжээ.
Ийнхүү мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан маргааш буюу тавдугаар сарын 8-ны өдрийн 09:30 цагаас болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.