Жастин Тимберлейк болон түүний үзэсгэлэнт эхнэр кино од Жессика Билл нар энэ зун Тимберлейкийн аялан тоглолтыг өндөрлөсөний дараа хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа гэнэ. Өнгөрөгч хоёругаар сард эхэлсэн Тимберлейкийн аялан тоглолтонд эхнэр Жессика нь мөн хамт явж байгаа юм байна.
Хосууд саяхан “Us Weekly”-д хүүхэдтэй болохыг маш их хүсч байгаа тухайгаа дуулгасанаас гадна Тимберлейк “эхнэртэйгээ гэрлэсэн явдал миний амьдралд юугаар ч сольшгүй хамгийн сайхан бэлэг” хэмээн ярьжээ.
Тэрээр гэрлэсэнээс хойш хүүхэдтэй болохыг яарахгүй байсан ч эхнэрийнхээ хүслийг дагах болно гэдгээ онцолж анхныхаа хүүхдийг төлөвлөж байгаа тухай баяртай мэдээгээ фэнүүддээ ийнхүү дуулгасан байна.
Э.АНХТУЯА