“GreenHome” – тав тухыг хангах шилдэг шийдэл

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

“GreenHome” – тав тухыг хангах шилдэг шийдэл

Хандгайтад нэгэн өвөрмөц хотхон бий болж эхэлж байна. Очиж харвал онцгой сэтгэгдэл танд төр­нө. Хоёр давхар, бүх хана нь шил болон хар модоос бүрдсэн. Шилэн хана нь хагардаггүй, гаднах байдал алган дээр мэт харагдах. Байшин дотроо байгальд байгаа мэт сэтгэг­дэл төрүүлж нарны энергийг шууд авна. Хар модон хана нь цаг хуга­цаа өнгөрөх тусам дулааныг до­тогш шингээдэг онцгой чанартай. Дэлхийд амьдрах орчноо ийм төрлийн модоор бүрдүүлэхийг илүүд үздэг болсон. Мод өөрөө амьсгалдаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхийн хүмүүсийн амьдрах орчны ханд­лага нь байгальдаа ойр байхыг хүсэх болсон бөгөөд байгалийнхаа хажууд, байгалиасаа бэлдсэн мо­дон байшинд, өөрөө түлээ түлшээ бэлдээд, усаа зөөгөөд, цайгаа чанаад ч …гэдэг юм уу, дуу чимээ, утаа униараас ангид амьдрахыг хүсэх болжээ. Ингэж бичихээр уншигчид маань гэр хороолол шиг гадагшаа гарч яадаг, усаа зөөдөг гэж ойлгож болохгүй. Энэхүү 15 айлын өвөл, зуны аль ч улиралд амьдарч болох хотхон нь дотроо бүх хэрэглээгээр хангагдсан байх юм. Модерн загварын энэхүү бай­шинг олон улсад GREEN архи­тектур буюу “эко green архитектур” гэдэг аж. Тэгэхээс тэгэх гэж тэр залуус үүдээр нь горхи урссан, хаалгаараа гараад шууд ой мод, хөвдөн дээр гишгэх орчныг сонгож энэхүү хотхоноо барьж байгаа юм билээ.
Цонхоо дэлгэлээ, үүдээ нээлээ, гаднах модны намираа, шувуудын жиргээ, горхины чимээ алхмын зайд байх аж. Уг бай­шингууд нь өнөөдрийн манайхны зуны байр сууц шиг хүнд суурь, зузаан хана, нойтон технологиос хол юм. Өнөөдөр бид хот төлөв­лөлтөө ойрын жилдээ шийдэх боломжгүй. Бидэнд унаган байгаль маань хаяанд байна. Зуслангаасаа эхлэмээр байгаа юм. Хандгайтад бий болгож буй энэхүү орчинг айл өрх бүрт хүргэж чадаад хотын төв рүүгээ чиглүүлбэл ирээдүйн сайхан хотыг бүрдүүлэх өнөөд­рийн эхлэл болох боломжтой. Айл бүр өрхийн хэрэгцээнийхээ 0.07 га-г мэргэж­лийн хүмүүсээс зөвлөгөө авч ийм орчин болгож ашигламаар аж. Green архитектурын зорилго ч ийм юм. Өнөөдрийн 64-ийн ханаас татгалзаж байшингаа 12 см-ийн ханатай болгосон нь даруй тав дахин багасаж орон зайг хэмнэсэн гэхдээ дулаан алдагдал багассан байгаа нь наад захын жишээ. Цаашлаад уг байшингийн хэлбэр хийц, деталь болгон нь шинэ санаа ашиглалтын хамгийн оновчтой шийдэл онцлогийг агуулсан байна.
Хүсвэл таны зуслангийн бай­рыг усан дээр ч барьж өгч чадна хэмээн тэр залуус амлаж байгаа. Хамгийн гол нь олон улсын стан­дартад нийцсэн, Европт, тэр дун­даа Скандинавын орнуудад өргөн хэрэглэж буй орчин үеийн загва­рууд юм. Бид мэдэхгүйгээс биш орчин үеийн энэхүү сонгодог загва­рууд нь монгол гэрээс санаа авсан байдгийг залуус хэлж байна. Тийм болохоор монгол архетикторчид өөрсдийн шийдэл санаагаар хийж байгаа аж.
Очиж сонирхсон хүмүүс “обой наах уу, дотоод засал…” гэхчлэн ярьдаг гэнэ. Энэ байшингийн хана нь өөрөө байгальтай уулзуулж байгаа. Орон дотроосоо ч бай­галиа харж болох бөгөөд хүн бай­шингаасаа шууд байгальтай харь­цана гэдгийг давтан хэлье. Хотхон нь төвийн цахилгаантай холбогд­сон, засмал замаар шууд хүрэх, гаднаа машины өргөн зогсоолтой, хүүхдийн тоглоомын талбайтай, амралтын талбайтай, харуул хам­гаалалттай. Монголд хаана ч байх­гүй ийм нэг сайхан орчныг та өөрийн биеэр энэ сарын 5, 6 –ны өдрүүдэд 13:00 – 19:00 цагуудын хооронд Хандгайтын зүүн аманд болох Загвар Байшингийн танилцуулгад очиж үзэж болно. Аль эсвэл 99100449, 99096426 утсаар холбогдож сонирхсон мэ­дээллээ авч болно.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж