
Хандгайтад нэгэн өвөрмөц хотхон бий болж эхэлж байна. Очиж харвал онцгой сэтгэгдэл танд төрнө. Хоёр давхар, бүх хана нь шил болон хар модоос бүрдсэн. Шилэн хана нь хагардаггүй, гаднах байдал алган дээр мэт харагдах. Байшин дотроо байгальд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж нарны энергийг шууд авна. Хар модон хана нь цаг хугацаа өнгөрөх тусам дулааныг дотогш шингээдэг онцгой чанартай. Дэлхийд амьдрах орчноо ийм төрлийн модоор бүрдүүлэхийг илүүд үздэг болсон. Мод өөрөө амьсгалдаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхийн хүмүүсийн амьдрах орчны хандлага нь байгальдаа ойр байхыг хүсэх болсон бөгөөд байгалийнхаа хажууд, байгалиасаа бэлдсэн модон байшинд, өөрөө түлээ түлшээ бэлдээд, усаа зөөгөөд, цайгаа чанаад ч …гэдэг юм уу, дуу чимээ, утаа униараас ангид амьдрахыг хүсэх болжээ. Ингэж бичихээр уншигчид маань гэр хороолол шиг гадагшаа гарч яадаг, усаа зөөдөг гэж ойлгож болохгүй. Энэхүү 15 айлын өвөл, зуны аль ч улиралд амьдарч болох хотхон нь дотроо бүх хэрэглээгээр хангагдсан байх юм. Модерн загварын энэхүү байшинг олон улсад GREEN архитектур буюу “эко green архитектур” гэдэг аж. Тэгэхээс тэгэх гэж тэр залуус үүдээр нь горхи урссан, хаалгаараа гараад шууд ой мод, хөвдөн дээр гишгэх орчныг сонгож энэхүү хотхоноо барьж байгаа юм билээ.

Цонхоо дэлгэлээ, үүдээ нээлээ, гаднах модны намираа, шувуудын жиргээ, горхины чимээ алхмын зайд байх аж. Уг байшингууд нь өнөөдрийн манайхны зуны байр сууц шиг хүнд суурь, зузаан хана, нойтон технологиос хол юм. Өнөөдөр бид хот төлөвлөлтөө ойрын жилдээ шийдэх боломжгүй. Бидэнд унаган байгаль маань хаяанд байна. Зуслангаасаа эхлэмээр байгаа юм. Хандгайтад бий болгож буй энэхүү орчинг айл өрх бүрт хүргэж чадаад хотын төв рүүгээ чиглүүлбэл ирээдүйн сайхан хотыг бүрдүүлэх өнөөдрийн эхлэл болох боломжтой. Айл бүр өрхийн хэрэгцээнийхээ 0.07 га-г мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч ийм орчин болгож ашигламаар аж. Green архитектурын зорилго ч ийм юм. Өнөөдрийн 64-ийн ханаас татгалзаж байшингаа 12 см-ийн ханатай болгосон нь даруй тав дахин багасаж орон зайг хэмнэсэн гэхдээ дулаан алдагдал багассан байгаа нь наад захын жишээ. Цаашлаад уг байшингийн хэлбэр хийц, деталь болгон нь шинэ санаа ашиглалтын хамгийн оновчтой шийдэл онцлогийг агуулсан байна.
Хүсвэл таны зуслангийн байрыг усан дээр ч барьж өгч чадна хэмээн тэр залуус амлаж байгаа. Хамгийн гол нь олон улсын стандартад нийцсэн, Европт, тэр дундаа Скандинавын орнуудад өргөн хэрэглэж буй орчин үеийн загварууд юм. Бид мэдэхгүйгээс биш орчин үеийн энэхүү сонгодог загварууд нь монгол гэрээс санаа авсан байдгийг залуус хэлж байна. Тийм болохоор монгол архетикторчид өөрсдийн шийдэл санаагаар хийж байгаа аж.

Очиж сонирхсон хүмүүс “обой наах уу, дотоод засал…” гэхчлэн ярьдаг гэнэ. Энэ байшингийн хана нь өөрөө байгальтай уулзуулж байгаа. Орон дотроосоо ч байгалиа харж болох бөгөөд хүн байшингаасаа шууд байгальтай харьцана гэдгийг давтан хэлье. Хотхон нь төвийн цахилгаантай холбогдсон, засмал замаар шууд хүрэх, гаднаа машины өргөн зогсоолтой, хүүхдийн тоглоомын талбайтай, амралтын талбайтай, харуул хамгаалалттай. Монголд хаана ч байхгүй ийм нэг сайхан орчныг та өөрийн биеэр энэ сарын 5, 6 –ны өдрүүдэд 13:00 – 19:00 цагуудын хооронд Хандгайтын зүүн аманд болох Загвар Байшингийн танилцуулгад очиж үзэж болно. Аль эсвэл 99100449, 99096426 утсаар холбогдож сонирхсон мэдээллээ авч болно.