“Эмоци” анхны уран бүтээлээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

“Эмоци” анхны уран бүтээлээ дэлгэнэ

Монголын тайзны урлагийн отгон хамтлаг “Эмоци” продакшны анхны тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Жүжигчин  Д.Түвшинтөр буюу Төөтөө, С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар “Х-Түц” продакшнаас өрх тусгаарлан “Эмоци” продакшныг байгуулаад байгаа юм.  20 хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлагийн захирал нь жүжигчин Д.Түвшинтөр буюу Төөтөө, дэд захирал нь С.Тэмүүжин буюу Тэмка аж. Тэд анхны тоглолтоо “Эрчүүдийг уучил” нэртэйгээр энэ сарын 10-наас эхлэн Тусгаар тогтнолын ордонд тоглох гэж байна. Анхны тоглолтонд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Баатархүү, жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр, жүжигчин, бүжиг дэглээч Г.Ган-Очир, дуучин “Хатариш” Мино буюу Т.Номин, Ж.Мөнгөнсүх нарын уран бүтээлчид хамтран тоглох нь ээ.

Хошин урлагийн залуус өөрсдийн шинэ эмоцийг мэдрүүлэхэд хэдхэн хоног үлдлээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж