Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Эрх зүйн мэдээллийг олон нийтэд хүргэх нь” сэдэвт чөлөөт ярилцлагыг сэтгүүлчдийн дунд зохион байгууллаа. Нэг талаас Хууль боловсруулагч, хэрэгжүүлэгчид, нөгөө талаас хууль эрх зүйн асуудлаар дагнан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэдэг сэтгүүлчид хамтран хууль эрх зүйн зөв мэдлэг, мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэх боломжтой талаар санал бодлоо солилцсон байна.
Энэхүү уулзалтын үр дүнд сэтгүүлчдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх тал дээр сургалт зохион байгуулах, сэтгүүлчдийн үнэн зөв мэдээлэл олж авахад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зүгээс дэмжлэг өгч байх, олон нийтэд хууль эрх зүйн мэдээллийг хүргэх сувгийг бий болгох зэрэг саналуудыг хэрэгжүүлэхээр болсон юм.
Б.МАНД