Жорж Буш Facebook-т нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Жорж Буш Facebook-т нэгдлээ

АНУ-ын түүхэн дэх цахим хуудсанд хамгийн дуртай, интернэтээр хамгийн их зугаалдаг ерөнхийлөгчдийн нэг болох Жорж Буш сурсан зангаа тавилгүй Facebook-т бүртгүүлж амжжээ. АНУ-ын 43 дахь ерөнхийлөгчийн оффисоос саяхан мэдэгдэл хийж, экс-ерөнхийлөгч Facebook-т өөрийн гэсэн хуудастай болсон талаар мэдээлсэн байна. Энэ талаар Бушийн хэвлэлийн төлөөлөгч Дэвид Шерзер “Бид ард иргэдээс байнга янз бүрийн мэдээлэл, сэтгэгдэл хүлээж авдаг. Ерөнхийлөгч Буш ямархуу байна, юу хийж байна, цаашид яах гэж байна, түүнд талархлаа илэрхийлэх гэсэн юм гээд л хүмүүс бидэнд байнга ханддаг. Харин экс-ерөнхийлөгч Жорж Буш өөрөө энэ бүхнийг туйлын таатай, хүндэтгэлтэйгээр хүлээн авдаг. Facebook-т албан ёсны бүртгэлтэй болсноор ерөнхийлөгчөөр талаар тогтмол шинэ мэдээлэл авах боломж нээлттэй болж байна” гэжээ.

Экс-ерөнхийлөгч Facebook-т элссэнээр өдгөө 30 мянга гаруй дэмжигчтэй болсон гэнэ. Тэрбээр мөн Twitter-т бүртгэлтэй ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж