Дуучин Мэрайя Кери дэлхийн сая сая үзэгчдийн сонирхон үзэх дуртай Америкийн шүтээн шоуг орхихыг хүсч байгаа тухай зарим эх сурвалжууд мэдээлжээ. Тэрээр саяхан “Fox” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа уг шоутай хийсэн гэрээгээ дуусгаад дахин шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллахгүй гэдгээ цухас дурьдсан байна. Нэрт дуучны ийнхүү шоуг орхих тухай мэдээлэл цацагдсанаас хойш Мэриайягийн шийдвэрт шүүгчдийн бүрэлдэхүүний нэг Ники Минажтай үл ойлголцох байдалтай байгаа байдал нь нөлөөлсөн хэмээн зарим шар хэвлэлүүд энэ үеэр онцолсон аж.
Учир нь тэрээр мөн Fox-т өгсөн ярилцлагандаа “Ники түүнийг огтхон ч хүндэлдэггүй, үргэлж л хэл ам хийхийг хүсдэг. Харин миний хувьд түүнтэй үргэлж муудалцаад байх хүсэл алга” хэмээн илэн далангүй ярьжээ. Гэхдээ Мэрайягийн хувьд “Америкийн шүтээн”-ийг орхих тухай албан ёсны мэдэгдлийг хийгээгүй байгаа гэнэ.
Э.АНХТУЯА