хүчний сайд М.Сономпил, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч Э.Бат-Үүл нар Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах "Ус-15"
буюу Амгалан дулааны станцын газар чөлөөлөлт, барилга обьектын
буулгалтын байдалтай танилцлаа. Амгалан дулааны станц баригдснаар
Амгалангаас Зүүн дөрвөн зам хүртэлх айл өрхүүдийг дулаанаар бүрэн хангах
төдийгүй цаашид гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажилд
дулааны хангалттай нөөц бүрдэх юм. Төлөвлөсөн хугацаандаа газраа чөлөөлж
амжвал эхний ээлжийн блокыг энэ оны XII сард ашиглалтад оруулж,
Баянзүрх дүүргийн иргэдийг өнтэй сайхан өвөлжүүлэх болно гэдгээ
гүйцэтгэгч компанийн удирдлагууд амлаж байна.
Монгол Улсын
Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоол, 2013 оны 35, 55 дугаар
тогтоолоор Амгалан дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн бөгөөд Амгалан
станцыг барих газарт одоо байгаа 80 гаруй айл өрх, албан байгууллагыг
нүүлгэн шилжүүлэхээр болж, нөхөн олговорыг иргэдтэй харилцан тохиролцох
журмаар шийдвэрлэж байгаа юм.
Газар чөлөөлөлтөд хамрагдсан
айлуудыг одоо дүүрэг болгонд шинээр барьж байгаа 300 айлын орон сууцанд
шилжүүлэн түр байрлуулах, нөхөн төлбөрийг 2014 оны төсөвт суулган,
нэгдүгээр ээлжээр ОССК-д эргүүлэн олгох боломж бий эсэх талаар
"Амгалан" дулааны станцын удирдлагууд Эрчим хүчний сайд, Нийслэлийн
Засаг даргаас асууж байлаа. “Нийслэлийн зүгээс газар чөлөөлөх явцад гарч
байгаа асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай бүх талын дэмжлэг туслалцааг
үзүүлнэ. Энэ асуудлаар шууд надад хандаж бай. Өөрсдийн боломж
бололцоогоо ашиглан ажиллаж бүх талаар дэмжинэ. Нийслэлийн бүтээн
байгуулалтын ажлууд гацахгүй явагдах ёстой" гэдгийг Нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлсэн байна.