Цагаан гааны ашиг тус

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Цагаан
гаа нь маш их ач тустай ургамал юм. Цусны эргэлтийг сайжруулдаг учраас
гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй. Мөн захын
судсыг тэлдэг, цус шингэлдэг нь даралт ихтэй хүмүүст тохирно. Мөн бүх
төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилт (жирэмсний эхэн үеийн
хордлого, тээврийн хэрэгсэлд суухтай холбоотой дотор муухайралт)-ийг
намдаадаг нь олон тооны судалгаануудаар батлагджээ.
Мөн цэр ховхолж, хөлөргөдөг учраас ханиад томууны үед хэрэглэнэ.
Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учраас остеоартрит, ревматоид артрит
гэх мэт үе мөчний өвчнүүдийн үед бас хэрэглэдэг. Сарын тэмдгийн үеийн
өвдөлт, мигрень толгойн өвдөлтүүдийг намдаадаг нь батлагдсан байна.

Цагаан гааг бүх төрлийн хоол, сүмсэнд хийж болно. Гэхдээ цай хийгээд
уувал хялбар. Өөрийн хүссэн хэмжээгээр цагаан гааг арилгаж, жижиглэн
хэрчээд (эсвэл үрж болно) усанд хийж 10-20 минут буцалгаад шүүж, зөгийн
бал, нимбэгний шүүс хийж амтлаад ууна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж