Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр 13.00 цагт зарлагдсаны дагуу гишүүд нь Төрийн ордны “А” танхимд цуглаад байна. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар энэ удаад гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсний нэгд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд батламжилна. Гуравт Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарийг жинхлэх юм байна. Тэрээр өнгөрсөн оны намраас тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм.
Г.ДАРЬ