Heidi Klum реалити шоу хийнэ | News.MN

Heidi Klum реалити шоу хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Heidi Klum реалити шоу хийнэ

Холливуудын алдарт хос Heidi Seal  хоёр гэрлээд таван жил болж байгаа бөгөөд дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Тэднийг хамгийн сайхан гэр бүл хэмээн зарладаг ба хосууд жил бүр хуримын тангаргаа шинээр өргөж, гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэдэг сайхан уламжлалтай юм.

Харин Heidi Seal  хоёр нэгэн шинэ төсөл дээр ажиллаж эхэлжээ. Тэд өөрсдийн мэргэжлээс арай өөр зүйлээр үзэгчидтэй уулзахаар болсон байна. Тэр нь телевизийн реалити шоу аж.

Энэхүү шоу нь алдарт хос маань олон орноор аялж, хосуудтай уулзаж танилцах ба асуудалд ороод байгаа хосуудад зөвлөгөө өгч, амьдралын туршлагатай, хайр дурлалаар бялхсан амьдрал бүтээсэн өөрсдийн туршлагаас хуваалцах аж.

Энэхүү реалити шоугаа эхний байдлаар “Love’s Divine” хэмээн нэрлээд байгаа гэнэ.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж